БНХАУ-ын Жянсу мужийн Ардын их хурлын Байнгын хорооны намын бүлгийн даргаар ажиллаж байсан Лю Ханьдун хээл хахуулийн хэргээр цаазаар авах ял сонсжээ. Шүүх түүнийг 1999-2023 оны хооронд газар өмчлөх эрхийг иргэдэд олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаар дамжуулан авлига авч байсан гэж үзсэн байна. Лю Ханьдун гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн талаарх харилцаа холбооныхоо тухай мэдээлэл өгч, хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн олж авахад албаны хүмүүст тусалжээ. Гэмт хэргийн мөрдлөг болоод улсыг хохиролгүй болгоход чармайлт гаргасныг нь үнэлж шүүхээс түүнийг цаазаар авах хугацааг хоёр жилээр хойшлуулсан гэнэ. Лю Ханьдуны улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хууль бусаар олж авсан хөрөнгийг хураан авчээ. Хятадын төв телевизээр мэдээлж байгаагаар тэр бээр 34 сая ам.долларын үнэ бүхий эд хөрөнгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдоод байгаа аж.
Газрын наймаанд холбогдсон албан тушаалтанд Хятадын шүүхээс цаазын ял оноожээ
