10, 11, 12-р ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалт өгч болно


Их, дээд сургуульд элсүүлэх шалгалт өгөх 12-р ангийн сурагчдыг Боловсролын үнэлгээний төв өчигдрөөс бүртгэж эхэллээ. Сурагчид эхлээд монгол хэл, бичгийн шалгалт өгч, 400 оноо авсны дараа элсэлтийн шалгалт өгөх эрхтэй болдог. Өмнө нь зөвхөн 12-р ангийнхнаас монгол хэл, бичгийн босго шалгалт авдаг байсан бол өнөө жилээс 10, 11, 12-р ангийн сурагчид өгөх боломжтой боллоо. Энэ босго шалгалтад 400 оноо авсан 10, 11-р ангийн сурагч дахин уг шалгалтыг өгөхгүй, 12-р ангиа төгсөөд, шууд элсэлтийн шалгалтад орох эрх үүснэ.
Өнөө жилийн монгол хэл, бичгийн шалгалтыг 4-р сарын 17-19-нд авна. Уг шалгалтыг өгөх сурагчид шалгалтын хураамжаа төлж, бүртгүүлэх юм байна.
Элсэлтийн шалгалтыг 2028 он хүртэл одоогийн журмаар авахаар Боловсролын яам шийдвэрлэжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *