Налайх дүүргийн АН-ын хорооны даргыг сонгох хурал амжилттай болж өндөрлөлөө. Санал хураалтад Рэнчиннямын Эрдэнэбаатар, Норовсамбуугийн Гансүх нар өрсөлдсөн боловч Р.Эрдэнэбаатар өөрийн хүсэлтээр нэрээ татжээ.Хурлын үр дүнд Норовсамбуугийн Гансүх олонхын санал авч, намын даргаар сонгогдлоо.

Норовсамбуугийн Гансүх нь Төрийн удирдлагын доктор (Ph.D.) зэрэгтэй бөгөөд 2016 онд Ардчилсан намд элссэн аж. АН-ын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх, АН-ын Бизнес хөгжил, технологи, инновац хариуцсан Нарийн бичгийн дарга,Монгол улсын тэргүүн шадар сайд эдийн засаг хөгжлийн сайдын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. Түүнийг олон нийт MongolHD “Apprentice Mongolia” шоуны шилдэг оролцогч гэдгээр нь түлхүү мэддэг билээ.