Цагаан сарын өмнө машины дугаараар хязгаарлах эсэхийг Засгийн газар өнөөдөр шийднэ


Сар шинийн баярын өмнө Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг улсын дугаарынх нь тэгш, сондгой төгсгөлөөр хязгаарлан замын хөдөлгөөнд оруулах эсэхийг засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдэх юм байна. НИТХ-ын дарга А.Баяр “Автомашины дугаарын хязгаарлалт хийх эсэх санал асуулгыг 10 сайтаар нээлттэй явуулсан. Түүнчлэн нийслэл өөрийн сайт дээрээ ч санал асуулга авсан. Иргэдийн 68 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжсэн. Судалгааны байгууллагатай хамтарч ажилладаг тул судалгаанд эргэлзэх зүйлгүй. Хүн болгонд таалагдсан шийдвэрийг нэг дор гаргахад амаргүй” гэсэн юм. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *