Эрчим хүчний үнэ тариф өссөнтэй холбоотойгоор 1111 төвд 300 гаруй иргэнээс гомдол иржээ. Иргэдээс ирж байгаа гомдлуудын дунд дулаанаа цахилгаанаар шийдсэн айлуудын зардал хэт өндөр болсон тухай гомдол байгаа юм. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний өндөр хэрэглээтэй буюу 300 киловаттаас өндөр хэрэглээтэй айл өрхүүдэд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх саналыг Эрчим хүчний яамнаас гаргахаар болжээ. Өнгөрөгч оны 11 сард өссөн эрчим хүчний үнийн нэмэгдлээр 85 хувиар өсөж дулаахан өвөлжих аргагүй болжээ. Тэгвэл энэ 2-р сараас эхлэн 300 киловаттаас өндөр хэрэглээтэй айлууд шөнийн тариф үйлчлэх хугацааг уртасгаж үдшийн 21 цагаас өглөөний 9 цаг хүртэл сунгах санал гаргаж байна. Түүнчлэн цахилгааны хэрэглээ нь шөнийн цагаар 3000 киловаттаас дээш гарсан төлбөрийг 50 хувиар хөнгөлөх саналыг эрчим хүчний яамнаас гаргажээ. өвлийн саруудад үзүүлэх хөнгөлөлтөд нэвтрүүлснээр 43 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэх гэнэ. Гэхдээ энэ мөнгө Эрчим хүчний сайдын багцад байгаа гэж мэдэгдэж байна.
Цахилгааны үнэ нь 85 хувиар нэмэгдсэн өрхүүдэд шөнийн цагаар хөнгөлөлт үзүүлнэ
