Хятадын Хэбэй мужийн Таншань хотын Өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн паркт ухаалаг роботуудын үзэсгэлэн нээгдлээ. Таншанийн робот үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэх болжээ. Тус хотод олон хувилбартай робот үйлдвэрлэж байгаа аж. Ухаалаг роботын шинэлэг судалгаа энэ салбарын хөгжилд ихээхэн үр нөлөөтэй байгааг судлаачид онцолж байна.
Таншань хотод робот үйлдвэрлэдэг, робот бүтээхэд туслах хэрэгсэл үйлдвэрлэдэг 222 аж ахуйн нэгж бий. Муж болон түүнээс дээш түвшний робот бүтээж хөгжүүлдэг 21 байгууллага байдаг. Энд үйлдвэрлэсэн гагнуурын, хянагч, аврах ажиллагааны гэх мэт тусгай роботууд Хятад болон гадаадад борлуулалт өндөртэй бүтээгдэхүүний жагсаалтад багтах болжээ.