Аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо


Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хасагдах шатанд өрсөлдөх бүх багийн нэрс тодорхой боллоо.

Лхагва гарагт болсон тоглолтуудын дүнгээр “Реал Мадрид”, “Пари Сен-Жермен”, Дортмундын “Боруссиа” болон Эйндховены ПСВ багууд 1/8-ийн плей-оффт шалгарсан.

Харин мягмар гарагт “Брюгге”, Мюнхений “Бавариа”, Роттердамын “Фейенорд”, Лиссабоны “Бенфика” багууд шөвгийн 16-д тоглох нь тодорхой болсон билээ.

Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-ийн сугалаа 21-ний баасан гарагт болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *