Багш, ажилчдын машинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болохтой холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, зах худалдааны төвийн зогсоолын ачааллыг бууруулах зорилгоор тэгш сондгой дугаарын хязгаарлалт мөрдүүлэхээр иргэдээс санал авсан. Энэ санал асуулгад оролцсон нийт иргэдийн 68 хувь нь дэмжсэн учраас энэ сарын 22- 27-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийж тэгш, сондгойгоор явуулахаар болсон. Цагийн хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үйлчилнэ.Бүсчлэлийн хувьд таван шарын уулзвар, чулуун овооны уулзвар, 32-ын тойргийн уулзвар, МИС-ийн уулзвараас 19-ын үйлчилгээний дунд голын зам, Гандигын гудамж, И мартын уулзвар хүртэл хязгаарлана.

Үүнээс гадна дугаарын хязгаарлалтад гадаадын зочин төлөөлөгчдийн машин, хэвлэл мэдээллийн таних тэмдэг бүхий машин, сургууль цэцэрлэгийн багш, ажилчдын машин хамаарахгүй аж.

Хоёрдугаар сарын 22, 24, 26-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Харин 23, 25, 27-нд тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *