Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “C” хэсгийн тоглолт Монгол 76:63 Гуам
Энэ онд Саудын Арабад сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Эл тэмцээний урьдчилсан шатны “С” хэсгийн Монгол-Гуам багуудын тоглолт боллоо.
Энэ тоглолтод манай багаас гарааны тавд А.Энхбаясгалан, А.Азбаяр, Э.Маргад, О.Эрдэнэцогт, Г.Болор-Эрдэнэ нар гарсан. Тоглолтын эхний үеийг шигшээ багийн залуус маань 22:19 буюу 3 онооны илүүгээр төгсгөсөн. Энэ эхлэл маш чухал байлаа. Тоглогчдын тухайд Э.Маргад эхний үед нийт 9 оноо авч тоглогчдыг тэргүүлэв. Тэрээр АНУ-аас ирж шигшээ багтаа нэгдсэн билээ.
Тоглолтын эхний хагаст манай баг өөрсдийн тоглолтын хэмнэлээ үргэлжлүүлж, онооны тэргүүллээ хадгалсан. Тодруулбал тоглолтын 6 дахь минутад 31:22 буюу 9 оноогоор эсрэг багаа тэргүүлсэн. Ингээд Гуамын багаас тоглолтын хоёр дахь завсарлагаа авсан.
Ингээд эхний хагас 39:31 харьцаагаар өндөрлөж, манай шигшээ баг онооны давамгайллаа хадгалж чадсан юм. Эхний хагаст Томми (Б.Билгүүн) лидер тоглогч гэдгээ батлан харууллаа. Түүний хувьд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдаас хэдий хамгийн ахмад нь ч гэлээ өөрийн туршлага, ур чадвараараа залуу тоглогч төдийгүй багтаа тулгуур нь боллоо. Тэрээр энэ үед 8 оноо, 4 самбар, 1 дамжуулалт өгч, мөн 3 бөмбөг таслалт хийсэн.



Харин тоглолтын шийдвэрлэх мөч буюу дөрөвдүгээр үед манай баг тун сайн тоглолтыг үзүүлж 44:64 буюу 20 оноогоор эсрэг багаа илүүрхсэн. Тоглолтын дунд хэсгээс Гуамын хамгаалалт сэргэж, онооны зөрүүг 10 дотор оруулж ирсэн юм. Гэсэн хэдий ч манай шигшээ баг тоглолтыг эхлүүлсэн хэмнэлээ хадгалж, Гуамын шигшээ багийг 74:63 харьцаагаар хожлоо.
Гуамын шигшээ баг өнгөрсөн онд манай багийг 74:63-аар хожсон. Өнгөрсөн жилийн тоглолтын үр дүн давтагдаж онооны зөрүү 11:11 боллоо.
Ингэснээр манай баг Японы багтай хамаг чадлаараа сайн тоглох хүндхэн даалгавартай үлдэж байна. Мөн Гуамын баг Хятадын шигшээ багийг хожоосой гэсэн найдварыг бид тээх нь. Ийнхүү хэсгийн сүүлийн тоглолтуудаас шалтгаалж аль баг хэсгээс 3-аар гарахыг шийдэхээр болов.
Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг энэ Ням гарагт өөрсдийн талбайд Японы шигшээ багийг хүлээн авч тоглоно.