Батлан хамгаалах салбар “Airbus H-145 D-3” загварын шинэ нисдэг тэрэг хүлээн авлаа. Европын “Airbus helicopters” компани, Япон Улсын “Кавасаки” компанийн хамтран бүтээсэн энэ нисдэг тэргийг Дэлхийн олон орон батлан хамгаалах болон иргэний нисэхийн салбартаа ашиглаж байна.

Нисдэг тэргийг хүлээлгэн өгөх ёслолд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба нар оролцов.

Энэ нисдэг тэрэг орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, ашиглалтын зардал багатай, цэргийн болон иргэний хосолсон хэлбэрээр ашиглах боломжтой зэрэг олон давуу талтай. Хос хөдөлгүүртэй тул нисгэгч, зорчигчийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангажээ.
