“Монгол нүүдэлчин” өвлийн фестиваль 2-р сарын 16-22-ны өдрүүдэд 10:00-21:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Маргааш орой өндөрлөх уг фестивальд үйлчлэх нийтийн тээврийн чиглэлийг танилцуулж байна.

Д.Сүхбаатарын талбайн төв зогсоол буюу усан оргилуурын арын буудлаас амралтын өдрүүдэд 6 автобус ээлжлэн, 09:30-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.
Гэр бүл, найз нөхдөөрөө хүрэлцэн ирээрэй.
- Шинэлэх ёс, Цагаан сарын баяр
- “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө
- Язгуур урлаг, түүхэн хөгжим
- Хувцас, эдлэл хэрэглэл
- Тэмээн жин, цаатан, эрдэнэт сүрэг
- Монгол банхар, тайга анч нохой, шувуучлахуй хөтөлбөрүүдийг үзэж сонирхоорой.