Дорноговийн 1 багшид 25 хүүхэд оногдож байна


Дорноговь аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 63 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 23087 суралцагч суралцаж, 1036 багш, 1215 ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Цэцэрлэгийн нэг багшид 25 хүүхэд ногдож, хамран сургалт 97.2% байгаа бол ерөнхий боловсролд нэг багшид 22 суралцагч ногдож, бага боловсролын хамран сургалт 100.9%, суурь боловсролын хамран сургалт 96.2%-тай байна.

Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус аймгийн сурагчид математик, англи хэл, биологийн хичээлийн дундаж оноогоо өмнөх оноос ахиулжээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 293.9 сая төгрөг, хичээл практикийн зардал 389.0 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 97.1 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 717.7 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 97.8 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 65.1 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 429.2 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 45,9 сая төгрөг, хичээл практикийн зардал 198,2 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 45,9 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 111,5 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 68,5 сая төгрөг тус тус батлагдсан.

Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 71 багш, 3-11 дүгээр ангийн 6070 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 8589 суралцагч хамрагдаж, суралцагчдын идэвх 92,50%-тай байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын 12 нь буюу 57,1% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 23 нь буюу 67,6% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад 100% мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллаж байгаа бол нийт сургуулиудын 33,3%-д сэтгэлзүйч, 19%-д нь хоолзүйч ажиллаж байна.

Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 45,440.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 1,498.2 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 4 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 2 сургууль, 1 цэцэрлэг, 1 шинжлэх ухааны барилга байна.

Ариун цэврийн байгууламжийн төсөлд 9 сумын 2 цэцэрлэг, ерөнхий боловсролын 8 сургууль, 5 дотуур байрын 15 объект хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 4 объект ашиглалтад орж 11 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *