Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Манай улсаас ОУХМ Б.Нарантуяа 15 улааны төрөлд өрсөлдөж Хонгконгийн нэрт тамирчин снукер бильярдын Дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Инийг ялснаар Ази тивийн аварга болж, снукер бильярдын анхны тивийн аварга Монгол тамирчин болов.

Тэрээр 2024 оны 9-р сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон 15 улааны Дэлхийн цомын тэмцээний ганцаарчилсан төрөлд Нг Он-Инд ялагдаж, хүрэл медаль хүртэж байсан бол ийн Азийн наадамд хариугаа авлаа.
Түүний хувьд снукер бильярдын ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин билээ.
