Шагайн харвааны тэмцээнд Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ


Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхчүүдийн шагайн харвааны тэмцээнийг өчигдөр /2025.02.23/ Бөхийн өргөөнд зохион байгуулжээ. “Их шөвгийн эзэд” үндэсний бөхчүүд, шагайн харваачдын хамтарсан үндэсний шагайн харвааны нөхөрсөг тэмцээний бөхчүүдийн цуваа харвааны төрөлд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ.

Харин хоёрдугаар байранд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын начин дүүгүүр Д.Цэрэнтогтох, гуравдугаар байранд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Аймгийн арслан Л.Жамбал орсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *