Монголын чөлөөт бөхийн холбоо “Лос Анжелес 2028” олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагч нарыг өнгөрсөн өдрүүдэд сонголоо.
Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ОУХМ Д.Гомбодорж ажиллах бол, дасгалжуулагчдаар ОУХМ Ж.Чулуунбат ОУХМ, ОУ-ын шүүгч Г.Амархүү нар ажиллахаар болжээ. Харин эмэгтэй шигшээ багт ОУХМ С.Сүхбаатар ахлах дасгалжуулагчаар ажиллах бол, МУГТ Б.Одончимэг, ОУХМ Ө.Ууганбаяр нар дасгалжуулагчаар ажиллахаар сонгогдсон байна. Ингээд шинээр бүрдсэн дасгалжуулагчдын баг 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах эхний том тэмцээний бэлтгэлдээ өнөөдрөөс эхлэн гараад байгаа аж.
Дашрамд, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн түүхэнд анх удаа эмэгтэй багш дасгалжуулагчаар ажиллах болсон нь энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлог болсныг Чөлөөт бөхийн холбоо дурдлаа.
