Сар шинийн баярт зориулж нөөцийн махыг кг-ыг нь 11 мянган төгрөгөөр борлуулж байна


Сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн 9 дүүргийн 18 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг кг-ыг нь 11,800 төгрөгөөр худалдан борлуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын хэмжээнд нийт 446 дэлгүүрээр нөөцийн махыг худалдан борлуулж байгаа юм. Нийслэлийн хувьд энэ жил 10 ААН-ийн 8713 тонн махыг нөөцлөн бэлтгэжээ. Ингэхдээ уламжлалт бус стандартад нийцсэн үйлдвэрийн аргаар бэлдсэн чанартай махыг бэлтгэн нийлүүлж байгаа гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *