Азийн залуучуудын III наадмын Монгол Улсын төлөөлөгчдийн ахлагчаар сайд Н.Учралыг томилов


МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр Олимпик хауст боллоо. Энэ үеэр 21 спортын төрлөөр 2025 оны 10 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсад болох Азийн залуучуудын III наадмын Монгол Улсын төлөөлөгчдийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралыг ажиллуулахаар томилсон байна.

Мөн МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдуулахаар тогтсон бөгөөд “Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчдын амжилт дүнг хэлэлцэж, гишүүдийн хурлаар танилцуулахаар болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *