Чансааны эхний 30 бөх Сар шинийн барилдаанд шууд бүртгүүлнэ


Монголын үндэсний бөхийн холбоо томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж ажиллаж буй. Баталсан цаглаварын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтанд үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргажээ. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулах аж. Үүнд:

  • Сар шинийн баярт зориулсан барилдаан
  • Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
  • Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
  • Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
  • Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
  • Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
  • Богдхан хайрханы хишиг барилдаан
  • Сонгинохайрханы хишиг барилдаан
  • Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
  • Баянзүрх хайрханы хишиг барилдаан
  • Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
  • Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан

Чансаа тооцох журам

Даваа оноо

  • 8 даваа 1500
  • 7 даваа 1000
  • 6 даваа 600
  • 5 даваа 400
  • 4 даваа 300
  • 3 давааа 200
  • 2 даваа 100
  • 1 даваа 50
  • Оролцоо 50

Иймд 2024 оны 10 дугааар сараас эхэлсэн барилдаануудад идэвхтэй оролцож өндөр амжилт гарган чансааны эхний 30 бөхөд багтсан аймаг цэргийн цолтнууд Сар шинийн битүүний бөхийн барилдаанд шууд бүртгүүлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *