Н.Баярмаа: Төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлага ямар түвшинд байгааг тодорхойлох судалгаа хийхэд хангалтгүй байсан


Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.25/ “Улаанбаатар” зочид буудлын их танхимд болж байна. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа “Засгийн газрын харьяа байгууллагуудад эрсдэлийн удирдлагын бодлого яаж хэрэгжиж байна. Эрсдэлийн удирдлагын түвшин ямар байна. Албан хаагчид ямар ойлголттой байгаа вэ гэдгийг тодруулахаар судалгаа авсан. Судалгаанд 74 байгууллагын 4294 албан хаагч хамрагдсан. Удирдах албан тушаалтны 62 хувь нь 7-10 жил төрд ажилласан, албан хаагчдын 50 гаруй хувь нь 7-25 жил төрд ажилласан туршлагатай хүмүүс байсан. Тэгэхээр эрсдэлийн удирдлагын тогтолцоо, бодлогоо мэддэг хүмүүс судалгаанд хамрагдсан гэж ойлгож байгаа. Гэтэл төрийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээний нэгдсэн удирдлага хөгжих боломж сул байгаа гэсэн дүн гарсан.

2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрсдэлийн удирдлагын тусгай бодлого батлагдсан. Энэ хүрээнд улсын хэмжээний урт, богино хугацааны төлөвлөгөөг тусгайлан гаргаж хэрэгжүүлнэ” гэлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *