Сар шинийн барилдааны 60,000 төгрөгийн тасалбарыг 120,000 төгрөгөөр шаглаж байна


XVII жарны “Элдэв эрдэнэт“ хэмээх модон могой жилийн Сар шинийн барилдаан битүүний өдөр буюу Баасан гаригт болно. Үндэсний өв соёлын нэг хэсэг болсон энэ барилдааныг гэртээ суухаас илүү, бөхийн өргөөнд очиж бөхчүүдийг дэргэдээс нь үзэх хүсэлтэй хүн олон байдаг. Тиймдээ ч бөхийн тасалбарын үнэ жил бүр тэнгэрт хаддаг.

2025 оны Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдааны тасалбарын үнэ суудлаас хамаарч:

  • 4-5 дугаар эгнээ: 80,000 төгрөг
  • 6-10 дугаар эгнээ: 60,000 төгрөг
  • 11-р эгнээ болон түүнээс хойш: 40,000 төгрөгөөр худалдаанд гарсан.

Гэвч худалдаанд гармагц тасалбарын шагийн үнэ 2-3 дахин нэмэгджээ. Тухайлбал: 60,000 төгрөгийн тасалбар 100-120 мянган төгрөг болж, өссөн байна. Бөх сонирхогчдын хүсэл эрмэлзэл дээр дөрөөлөн, тасалбарын үнийг шаглаж байгаад бөх сонирхогчид шүүмжлэлтэй хандаж буй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *