Чойбалсан хотод хоногт 10.000 м3 хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж барина


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Дорнод аймгийн Чойбалсан хотод Бохир ус цэвэрлэх, бохир ус хүлээн авах 10000м3/хоног хүчин чадалтай AO технологийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжтай болох тухай Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яамнаас мэдээлэлээ.


Чойбалсан хотод хоногт 10.000 м3 хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж барих ажил энэ онд эхэлнэ.


Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Баярбатаар ахлуулсан ажлын хэсэг болон төслийн нэгж, холбогдох байгууллагуудын бэлтгэл ажлыг хангуулах, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, төсөл хэрэгжих талбай, цахилгаан, шугамын ажлуудыг гүйцэтгэх талаар санал солилцлоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *