Г.Хэрлэн “Ташкент”-ын их дуулгад зодоглоно


Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн маргааш Узбекистаны Ташкент хотод эхэлнэ. Ташкентын их дуулга тэмцээнд 24 орны 242 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ.

Харин манай улсаас энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн барилдана.

Түүний хувьд 2022 оны Унгарын их дуулгаас хүрэл медаль, 2021 оны Тбилисийн их дуулгаас хүрэл медаль хүртэж байсан бол мөн оны Ташкентын их дуулгад 7-дугаар байр эзэлж байсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *