Монголчууд шинийн нэгний тэнгэрийн байдлаар шинэ гарах жилийн өнгөө шинждэг уламжлалтай


Цагаан сарын баяр нь жаварт өвлийн бэрх хүйтнийг өнтэй давж, урин дулаан цагтай учран золгож буй эрт цагаас өвлөгдөн ирсэн монгол түмний түүхэн, их баяр билээ.

   Өнөөдөр XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн шинийн хоёрны өдөр. Ингээд монгол түмэндээ “Шинэлэх ёсон”-ын талаар хүргэж байна.

     Монголчууд шинийн нэгний өглөө ургах нартай уралдан босож, шинэ дээл хувцсаа өмсөн, цайгаа чанаж цай идээнийхээ дээжийг алтан нар, байгаль дэлхийдээ өргөсний дараа золгодог.

Манай үндэстэн өнө эртнээс хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний тэнгэрийн байдлаар шинэ гарах жилийн өнгийг тодорхойлон шинжиж ирсэн байдаг. Тодруулбал, шинийн нэгний өглөө эхнэр хүн эртлэн гарч үүлний өнгө, малын хэвтэж буй байдлыг ажиглаж зун өвлийн шинж, хур бороо хэр орох, өвс ногоо хэр ургах зэргийг шинждэг байж.

Харин эрчүүд өндөр уул эсвэл өөрийн шүтдэг овоонд гарч, хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарнаас тухайн жилийн өнгийг шинждэг уламжлалтай.

Гарч буй модон могой жилдээ монгол түмэн минь сайхан шинэлээрэй…


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *