Багахангайн цэцэрлэгийн 1 багшид 24 хүүхэд оногдож байна


Нийслэлийн Багахангай дүүрэг 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 4 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1171 суралцагч суралцаж, 54 багш, 82 ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Цэцэрлэгийн нэг багшид 24 хүүхэд ногдож, хамран сургалт 80.1% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 85.2%, суурь боловсролын хамран сургалт 87.5%-тай байна.

Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус дүүргийн сурагчдын физик, биологи, химийн хичээлийн дундаж оноо өмнөх оноос ахижээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 18.1 сая төгрөг, хичээл практикийн зардал 24.3 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 6.1 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 44.4 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 6 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 4.1 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 23.7 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 2,5 сая төгрөг, хичээл практикийн зардал 10,9 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 2,5 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 5,5 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 3,8 сая төгрөг тус тус батлагдсан.

Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 5 багш, 3-11 дүгээр ангийн 648 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн суралцагч 437 хамрагдаж, суралцагчдын идэвх 83%-тай байна.

“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2024-2025 оны хичээлийн жилд дүүргийн нийт 1 сургуулийн 100% ашиглаж сурах бичгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн.

Ерөнхий боловсролын сургуулиудын 1 нь буюу 100% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 2 нь буюу 100% нь эмчтэй байна. Мөн нийт ерөнхий боловсролын сургуулиуд 100% нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, хоолзүйчээр хангагдсан сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *