Цахилгааны багана мөргөсөн машин шатаж, уг баганад гал авалцжээ


Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт суудлын автомашин цахилгаан дамжуулах тулгуур багана мөргөсний улмаас шатжээ. Уг осол 3-р сарын 5-ны өдрийн 13:46 цагийн үед гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн “Toyota Prius-41” загварын суудлын автомашинаараа багана мөргөсөн байна. Үүний улмаас машиных нь хөдөлгүүр шатаж, цахилгаан дамжуулах тулгуур баганад гал авалцан шатсан аж. Уг галыг онцгой байдлынхан унтраалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *