7 хоногт 47 гал түймэр гарчээ


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 47 дуудлага бүртгэгдлээ. Онцгой байдлын албан хаагчид 91 иргэний аюулгүй байдлыг ханган, 1 тэрбум 150 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Гал түймрийн дуудлага Баянголд 6, Баянзүрхэд 12, Сүхбаатарт 5, Сонгинохайрханд 14, Хан-Уулд 9, Багануурт 2 бүртгэгдсэн байна.
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангаж, зуслангийн бүсэд айл өрхүүд цогтой үнс, нурмаа тагтай төмөр саванд хийж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг НОБГ онцгойлон анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *