Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд Time.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Хэнзээгийн Болормаа “Чоныг цагаатга” нийтлэлээрээ шүүгчдээс хамгийн өндөр оноо авч, сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны анхны цомын эзнээр шалгарлаа.


Энэхүү уралдаанд сонин, телевиз, цахим сайтын сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчдээс 27 бүтээл ирсэн бөгөөд оролцогчдоос ирүүлсэн бүтээл бүрд дөрвөн шүүгч найман шалгуураар оноо өгч, шүүгчдийн өгсөн онооны нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нийтлэлд “Нийтлэлч Отгонбаяр” сангийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн тэргүүн байрын шагнал батламж болон 10 сая төгрөгийг олгосон юм.
Ингээд “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн “Тэргүүн” байрын нийтлэл болох сэтгүүлч Хэнзээгийн Болормаагийн “Чоныг цагаатга” нийтлэлийг хүлээн авч уншина уу.