Сонгинохайрханы 1 багшид 27 хүүхэд оногдож байна


Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 157 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 97528 суралцагч суралцаж, 3463 багш, 3465 ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Цэцэрлэгмын нэг багшид 27 хүүхэд ногдож, хамран сургалт 80.6% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 27 суралцагч ногдож, бага боловсролын хамран сургалт 84.8%, суурь боловсролын хамран сургалт 81.3%-тай байна.

Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус дүүргийн сурагчид математик, монгол хэл, орос хэл, физик, биологи, хими, Монгол Улсын түүхийн хичээлийн дундаж оноогоо өмнөх оноос ахиулжээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 827.7 сая төгрөг, хичээл практикийн зардал 1114.3 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 269 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 2030.7 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 276.3 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 185.5 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 1802.2 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 163,1 сая төгрөг, хичээл практикийн зардал 712,0 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 163,1 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 359,7 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 248,0 сая төгрөг тус тус батлагдсан.

Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 226 багш, 3-11 дүгээр ангийн 23708 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн суралцагч 32776 хамрагдаж, суралцагчдын идэвх 66%-тай байна.

“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2024-2025 оны хичээлийн жилд дүүргийн нийт 35 сургуулийн 63% буюу 22 сургууль ашиглаж сурах бичгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн.
Ерөнхий боловсролын сургуулиудын 28 нь буюу 77,8% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 69 нь буюу 60,5% нь эмчтэй байна. . Мөн ерөнхий боловсролын сургуулиуд 100% нийгмийн ажилтнаар хангагдсан бол нийт сургуулиудын 72,2%-д сэтгэл зүйч, 27,8%-д нь хоол зүйч ажиллаж байна.

Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 107,672.7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 14,671.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 18 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 7 сургууль, 7 цэцэрлэг, 4 цогцолборын барилга байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *