Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Ойн газар хамтран, Богд уулын Манзуширын амыг цэвэрлүүлж байна. Ойн тухай хуулийн 28 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 30 дугаар зүйлийн 30.2, 30.3 дахь хэсэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/699 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн ойн сангийн 30 га талбайн хортонд нэрвэгдсэн, цаашид ургах чадваргүй болсон ойг цэвэрлэж буй аж.
Тус цэвэрлэгээний ажилд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьж байна.
Ойг цэвэрлэснээр түймэр болон хортон хөнөөлтөөс сэргийлэх, ой байгалийн жамаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.