Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд өчигдөр Хун нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живлээ. О гэх 27 настай залуу “Toyota Chaser” загварын автомашинаар уг нуурын мөсөн дээгүүр явж байхад нь мөс цөмөрч, 2 метр гүн усанд живсэн байна. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид 3-р сарын 11-ний өдрийн 18:00 цагт уг дуудлагаар очиж, машиныг татан гаргажээ.
Хун нууранд машинтайгаа живжээ
