Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн. Тус хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Уг хэрэг энэ оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ресторанд гарсан байна. Үйлчлүүлсэн иргэн хоолны мөнгөө төлөлгүй, цонхоор гарч зугтжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газар шалгаж байна.
Иргэд та бүхэн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ үйлчилгээний болон дарааллын журмыг зөрчихгүй, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хууль тогтоомжийг даган мөрдөж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.