Сурагчдад амьдрах ухааны хичээл заана


Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногт аюулгүй амьдрах ухааны хичээл орно. Энэ хичээлийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах анги хамтран зохион байгуулах юм байна.

Бие даалтын 7 хоногт зохион байгуулах үйл ажиллагаа нь орон нутаг, сургуулийн онцлогт тулгуурласан байдлаар суралцагчдад гамшиг, аюул эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан. Үүний дагуу 2024-2025 оны хичээлийн жилд I, II улиралд бие даалтын 7 хоног гэж бий болгосон юм.

2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоног:

Нийслэл: 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдрийг дуустал
Орон нутаг: 3 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *