Тбилисийн Их Дуулгад зодоглох жүдочид эх орноосоо мордлоо


2025 он гарснаар жүдо бөхийн 4 дэх их дуулгын тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болох гэж байна. Гуравдугаар сарын 21-23ны өдрүүдэд болох Тбилисийн их дуулгад Монгол улсын баг бүтэн багаараа буюу 4 дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцохооор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Манай багийн бүрэлдэхүүн

Дасгалжуулагч: ОУХМ У.Эрдэнэбаатар, МУГД П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, МУГТ Г.Болдбаатар

Тамирчид (эрэгтэй) -60кг Э.Ариунболд, К.Ёолк, -66кг Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, -73кг Л.Анхзаяа, О.Уранбаяр, -81кг О.Шинэбаяр, -90кг Б.Мөнхбаяр, Ц.Ган-Эрдэнэ, -100кг Б.Хүдэрчулуун, +100кг Б.Гончигсүрэн

Эмэгтэй: -48кг Г.Наранцэцэг, Ж.Ану-дарь, -52кг М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, -57кг М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа, -70кг Д.Есүй, -78кг А.Дуламсүрэн, +78кг А.Адьяасүрэн


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *