Нөөцийн махыг 446 дэлгүүрээр жижиглэнгээр борлуулж байна


Нөөцийн махны худалдааг өнгөрсөн жил гуравдугаар сарын 1-15 нд эхлүүлдэг байсан. Тэгвэл энэ жил махны нийлүүлэлт багасаж, зах зээлийн үнэ өндөр байгаатай холбогдуулан нөөцийн махны худалдааг цагаан сарын өмнө буюу хоёрдугаар сарын 7-оос эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулжээ.

Харин хоёрдугаар сарын 24-27ны өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 18 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж нийт 99.57 тонн хонины нөөцийн мах борлуулжээ. Тэгвэл одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *