Хоолзүйч мэргэжил олон улсад 100 гаруй жилийн түүхтэй бол Монгол Улсад ШУТИС 2005 онд анхны төгсөгч бэлтгэснээс хойш 20 жил болж байна.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хоолзүйчийн орон тоонд нийт 319 мэргэжилтэн ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгт ажиллах хоолзүйч төгсөлтийн дараа 352 цагийн сургалтад хамрагдан, хүүхдийн хоолзүйч болж мэргэшдэг.
Тус сургалтыг Боловсролын яамны харья Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төв зохион байгуулж байна.
Боловсролын байгууллагад хоолзүйч мэргэжилтэн ажиллаж эхэлснээр сургууль, цэцэрлэгээс үүдэлтэй хоолны хордлого, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сурагчдын хоолны боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийж эхэлсэн байна.