“Цэнхэр алт” үндэсний чуулган” хоёр дахь удаагаа чуулж байна. Чуулганы зорилго Монгол Улсын хүн амыг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангаж, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцөө хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглах хандлагыг улс орон даяар хэвшүүлэхэд чиглэдэг.
“Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны салбарын тулгамдсан асуудлууд, Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлууд, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалт зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Чуулганд салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, Олон улсын төслийг багийнхан, иргэн аж ахуй нэг байгууллагуудын нийт 800 гаруй хүн оролцож байгаа аж.