Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд өчигдөр Сэлбэ голын далан сэтэрч, уг голын эрэг дагуух айлуудын хашаа усанд автжээ. Энэ тухай дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги 3-р сарын 23-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан аж. Тэд сэтэрсэн даланг засаж, айлуудын хашаанаас 40 тонн ус соруулж, аюулгүй болгосон байна.
Сэлбэ голын далан сэтэрч, айлууд усанд автжээ
