Ж.Энхжаргалан: Хиймэл зүлэгний доор стандартын дагуу жийргэвч тавиагүйгээс асуудал үүссэн


   Төв цэнгэлдэх хүрээлэн дотор олон улсын стандарт хангасан, хамгийн сайн гэх хиймэл зүлгийг 2024 онд шинээр дэвссэн. Гэвч тухайн хиймэл зүлэг нь бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй, халтирдаг гэх шүүмжлэл өнгөрсөн жилийн наадмын үеэр хөндөгдсөн. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд МҮБХ болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааныхан, зарим бөхчүүд уулзлаа.

“Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: Хиймэл зүлэгт усны хаялага гээд жийргэвч тавьдаг. Өнгөрсөн жил дэвссэн зүлэгт жийргэвчийг стандартын дагуу тавьж чадаагүй. Одоо хиймэл зүлэгний дор зориулалтын бус жийргэвч байгаа. Үүний доор бетон бий. Бид сайжруулья гээд хийсэн боловч алдаа, дутагдал гарсан. Тиймээс энэ жил дахин асуудал гарахгүй байхын төлөө ажиллаж байна. Бөхчүүдийн сандал суудал, орц гарц, амрах зай талбайн асуудлыг ая тухтай байж шийдэхийн төлөө ажиллая. Амьд зүлэг тарих тал дээр нэлээн хүнд, хэцүү нөхцөлд байгаа.

Хиймэл зүлэгний доор нэлээн зузаан бетон буй. Бетоныг арилгаад зүлэг тарья гэхэд тавдугаар сарын дундаас эхлээд урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулна. Хамгийн сүүлийн арга хэмжээ зургаадугаар сарын 15-нд дуусна. Үүний дараа наадмын бэлтгэлийн ажил эхэлнэ. Бид та бүхний санал, хүсэлтийг нэгтгээд наадмын комисс, нийслэлийн удирдлагуудад танилцуулна. Хиймэл зүлгийг Европ болон ОХУ-аас нийлүүлдэг. Ямар хиймэл зүлгээр солих шийдвэрээ хурдан гаргаж, та бүхэнтэй ярилцаж бөхчүүдтэйгээ туршилт хийе.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *