Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 20 иргэнийг албадан гаргав


Гадаадын иргэн, харьяатын газраас улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг явуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Арвайнхутаг говь” ХХК-д БНХАУ-ын 20 иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлж, өнөөдөр албадан гаргалаа.

Тодруулбал, Дээрх иргэдийн 15 нь жуулчлах буюу k2 ангиллын цахим виз, 5 иргэн нь визгүй зорчих хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхээр Монгол Улсад нэвтэрч, өрлөгчин, тогооч, мужаан, гагнуур, дотоод засал, барилгын туслах ажил хийж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *