Б.Чойжилсүрэн: “Aqua Garden” хорооллыг нураах шүүхийн шийдвэр гараагүй


Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар “Aqua Garden” хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гаргасан. Гэтэл одоог хүртэл “Авлига хороолол” гэх нэр зүүсэн “Aqua Garden”-ий голын голдиролд нөлөөлсөн хоёр блокийг нураагаагүй буюу шүүхийн шийдвэр эцэслэгдэж гараагүй хэвээр байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зүгээс шүүхийн шийдвэр гарвал уг барилгыг хэзээ л бол хэзээ нураахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэвч шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн “Авлига хороолол”-ын барилгын гүйцэтгэлийн ажил зогсолтгүй үргэлжилж, ашиглалтад ороход ойрхон болжээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: “Aqua Garden” хорооллын талаар манайх гэхээс илүү Нийслэлийн засаг дарга илүү тодорхой хариулт өгөх байх. Тог, дулаанаар хангаад байгаа асуудалд “гэрээгээ цуцалж болдоггүй юм уу гэдэг асуултыг “УБЦТС” ХХК-д би тавьдаг юм. Тэгэхлээр гэрээг цуцал гэдэг шүүхийн шийдвэр гараагүй учраас байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна аа гэдэг ийм тайлбарыг өгөөд байгаа” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *