Пүрэв гаргаас бага зэрэг сэрүүснэ


Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Говь, тал, хээрийн нутгаар салхины эрч секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун дулаахан байх бөгөөд Улаанбаатар хотод өнөөдөр 7 хэмийн дулаан бол маргааш 13 хүрч дулаарах төлөв байна. Харин Пүрэв гаригаас хүйтний эрч бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байгааг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *