Монгол хэл бичгийн шалгалтад 84969 хүн бүртгүүлжээ


Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс монгол хэл бичгийн шалгалтыг энэ сарын 17-19-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ жил монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч бүртгүүлсэн байна. Улсын хэмжээнд 52 шалгалтын төвд шалгалтыг зохион байгуулна. Мөн шалгалтын комисс, зохион байгуулах багт 3301 багш ажилчид ажиллах юм. 

Шалгалтын үргэлжлэх хугацаа нь 100 минут байна. Харин дүн, оноог ажлын 15 хоногийн дараа нийтэд ил болгоно.  Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтийг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг дуустал хүлээн авна.

ЭШ-тай холбоотой асуудлаар БҮТ-ийн www.eec.mn, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn зэрэг холбоосоор хандаж мэдээлэл авч болно. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай  дугаарт регистрийн дугаарын 8 оронтой тоогоо илгээн дахин авах боломжтой гэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *