Улсын физикийн XXXVI олимпиад 4 дүгээр сарын 5-ны өдөр Өвөрхангай аймагт эхэллээ. Энэ сарын 9-нд дуусах эл олимпиадад 9 дүгээр ангийн 50, 12 дугаар ангийн 54 сурагч, 48 багш оролцож онол, туршилт ангиллаар өрсөлдөнө.
МУИС, ШУТИС, МУБИС, ФТХ-ийн эрдэмтэн багш, докторууд, оюутнуудаас бүрдсэн баг бодлого дэвшүүлэх, засах, хамгаалалт хийх ажлыг, Өвөрхангай аймгийн Боловсролын газар, физикийн багш нартай хамтран зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.