Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Луузан гэдэг газар өчигдөр нэг малчны өвөлжөөнд гал гарч, 55х57 метр хэмжээтэй малын байр, хураалттай 5 тонн өвс, 3 тугалтай үнээ шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн албан хаагчид энэ сарын 6-ны ням гарагт 04:34 цагт уг дуудлагыг хүлээн авчээ. Уг галыг гал сөнөөгчид унтраасан байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн Энх-Амар гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарч, 105 га талбай газар өртөж шатлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 19:45 цагт уг түймрийг унтраав.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн Цайдам нуур гэдэг газар өчигдөр орой хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамжин, 22:00 цагт цурманд орууллаа.