АН-ын генсекээр Н.Ганибалыг томилов


Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо өнөөдрийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаар Наянтайн Ганибалыг албан ёсоор томилж батламжиллаа.

Ингэснээр АН таван жилийн дараа албан ёсны генсектэй болж байна. Хамгийн сүүлд буюу 2017-2020 оны хооронд Ц.Туваан генсекээр ажилласан. Түүнээс хойш дандаа үүрэг гүйцэтгэгч томилж иржээ.

Мөн өнөөдөр тус нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ой болж байгаа юм. 

Н.Ганибалын намтар: 

  • 1998-2000 он Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн
  • 1999-2002 он Сүхбаатар аймаг дахь Технологийн дээд сургуульд багш, секторын эрхлэгч
  • 2007-2008 он Мэдээллийн технологийн үндэсний паркт мэргэжилтэн
  • 2008-2012 он Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх
  • 2012-2015 он Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
  • 2015-2016 он Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга
  • 2017-2018 он Ардчилсан Намын Намын байгуулалтын газрын дарга
  • 2018-2020 он Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
  • 2020-2024 он Монгол Улсын Их Хурлын гишүүн 2024 оноос Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан намтартай.

One response to “АН-ын генсекээр Н.Ганибалыг томилов”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *