Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт өчигдөр орой гэр доторх эд хогшил шатаж, 32 настай эмэгтэй угаартжээ. Гао сөнөөгчид энэ тухай дуудлагыг 19:19 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн М-ийн 5 ханатай гэр доторх эд хогшил шатаж байсан аж. Уг гал түймэрт 32 настай, эмэгтэй угаартсан байж болзошгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.