Бага насны хүүхдээ түлэгдэхээс сэргийлье


Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд түлэгдэж бэртэх нь нэмэгдэх хандлагатай болжээ.

Өчигдрийн байдлаар ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар 478 хүн үйлчлүүлсний 180 нь хүүхэд байна. Сургууль амрахаар цэцэрлэгийн насны хүүхдүүд ах эгч нартайгаа гэртээ үлдэж халуун зүйлд түлэгдэх нь нэмэгддэг гэнэ. Тиймээс гэрийн нөхцөлд бага насны хүүхэд түлэгдэж гэмтэхгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд эцэг эхчүүдийг анхаарахыг ГССҮТ-ийн эмч нар санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *