Үс засуулвал өвчин ирнэ


ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН ХАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын 4 сарын 13, Адьяа гараг. Билгийн тооллын 16, Тэргүүн дагуул одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *