Blackpinк хамтлаг аялан тоглолтоо Гоянг хотын цэнгэлдэх хүрээлэнгээс эхэлнэ


“Blackpink” хамтлаг дэлхийг тойрох аялан тоглолтоо ирэх 7 дугаар сард Солонгосын Гоянг хот дахь цэнгэлдэх хүрээлэнгээс эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

“Blackpink” хамтлагийн тоглолтын олон нийтэд нээлттэй тасалбарын худалдаа солонгосын цагаар 5 дугаар сарын 15-нд 20:00 цагаас эхэлнэ.

Тоглолтыг 7 дугаар сарын 5, 6-нд Гоянг спорт цогцолборын төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд К-поп охидын хамтлаг анх удаа энэхүү стадионд тоглолтоо зохион байгуулж байгаа нь энэ юм.

Гоянг хотоос эхлэх тэдний аялан тоглолт Хойд Америк, Европ, Японы 10 хотод үргэлжилж нийт 18 цэнгэлдэх хүрээлэнд шоу үзүүлнэ. Тэдний өмнөх ‘BORN PINK’ аялан тоглолт нь 1.8 сая гаруй шүтэн бишрэгчдийг цуглуулж, түүхэн дэх хамгийн том К-поп охидын хамтлагийн аялан тоглолтын шинэ дээд амжилтыг тогтоож байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *