Нийтийн эзэмшлийн гудамж талбайд эзэнгүй хаягдсан автомашиныг зөөж хураах ажил үргэлжилж байна. Өнөөдөр/2025.04.08/ Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон 6 автомашиныг зөөвөрлөжээ.
Байршлаар нь тодруулбал,
- 10-р хороо, Дэнжийн 32 дугаар гудамжинд байрлах хоёр автомашин
- 19-р хороо, Тахилтын 1 замын хажууд зогссон автомашин
- 8-р хороо, Баруун тасган А-17 “Star” дэлгүүрийн гадна талд байрлах хоёр автомашин
- 4-р хороо, 30а байрны зүүн талд байрлах нэг автомашиныг тус тус эзэмшигчтэй нь холбогдож газрыг чөлөөллөө.

